Дэд бүтэц

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ

Бид 2013 онд 10,000 киловаттын хүчин чадал бүхий эрчим хүчний (РП) дэд станцийг барьж ашиглалтанд оруулсан. Энэ нь хувийн хөрөнгөөр баригдсан Монголын анхны дэд станц юм.  

Энэхүү дэд станц нь Encanto Town цогцолбор хотхоны цахилгааны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй эргэн тойрны барилга, байгууламжуудыг ч эрчим хүчээр хангахуйц хүчин чадалтай юм. РП дэд станц нь цахилгаан станцаас дундын дамжлагагүйгээр шууд тог хүлээн авдаг тул тог тасрах эрсдэл маш бага магадлалтай байна.  

ДУЛААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ  

Монголын тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам буюу төрийн 3 өндөрлөгийн амьдардаг хотхоны дулааны шугам сүлжээнээс шууд Encanto Town хотхоны дулааны шугам сүлжээг холбосон тул хүчин чадал сайтай бөгөөд найдвартай ажиллагаатай.

ТӨВИЙН ТӨВЛӨРСӨН УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМД ХОЛБОГДСОН  

Ойр орчны бусад байгууллагуудтай хамтран хувийн хөрөнгөөр төвийн төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон.

МН | EN
Developed by SodonVision