Төслийг хэрэгжүүлэгч

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

СЭЭКЛ ХХК нь 1996 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Одоогоор 3 үндсэн чиглэлээр 3 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна. Сээкл компани нь анх ОХУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүн импортлодог байсан бол өнөөдөр нийт  3 охин компани, 600 гаруй ажилтантайгаар 3 үндсэн чиглэлд 25 орны 86 компанитай харилцан ажилладаг Монгол улсын шилдэг татвар төлөгч томоохон компани болоод байна.

Голдэн Свийт ХХК нь 2005 оноос хойш гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Сээкл ХХК-ийн хамтаар нийт 25 орны 86 байгууллагын хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсад импортолдог. Гол төлөв Украйн, Дани, ОХУ зэрэг Европын улс орнуудаас бүтээгдэхүүн импортолдог.

Моннидер ХХК нь 2004 оноос хойш бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод Оргил худалдааны төвийн 8 сулжээ дэлгүүртэй. Мөн хөдөө, орон нутагт албан ёсны төлөөлөгчөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

Камдер ХХК нь 2007 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Анх өөрсдийн агуулахын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх зорилготойгоор байгуулагдсан. Өдгөө өргөжин тэлж 8 улсын 40 гаруй компанитай харилцдаг болоод байна.

Encanto Town төслийг Камдер ХХК нь захиалан дараах байгуулагуудаар гүйцэтгүүлж байна.

  • Барилгын зураг төслийг гүйцэтгэгч:  Дошин ХХК  
  • Барилгын ажлыг гүйцэтгэгч:  Зун Шин ХХК      

КАМДЕР ХХК-ИЙН ТУРШЛАГА:  

Камдер ХХК нь Монгол улсад дараах төслүүдийг захиалан гүйцэтгүүлж байсан туршлагатай компани юм. Барилгын ажлыг Зун Шин ХХК-аар голчлон гүйцэтгүүлдэг. 

  • 2005 онд Чингэлтэй дүүрэгт 1,500 м.кв талбайтай үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулсан.  
  • 2006-2012 онд Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах орчин үеийн шаардлагыг хангасан 12,000-15,000 м.кв талбайтай хүнсний агуулахыг 3 га газарт барьсан.  
  • 2009 онд Хан-Уул дүүрэгт 4,000 м.кв талбайтай 2 давхар Оргил шилтгээнийг барьсан. 
  • 2010 онд Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах 7,200 м.кв талбай бүхий Оргил үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулсан.  
  • 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд Encanto Town цогцолбор хотхоны төслийн ажлыг хэрэгжүүлж байна.
МН | EN
Developed by SodonVision