Энканто хотхоны төслийн тухай

БОРЛУУЛАЛТЫН АЛБА УТАС: 94018858,94028858,94038858.

ENCANTO TOWN ТӨСЛИЙН ЗОРИЛГО:    

Хүний амьдралын хэрэгцээг бүхий л талаараа хангах, эрхэмсэг амьдралын хэв маягийг цогцлоох, дэлхийн стандартад нийцсэн үлгэр жишээ бүтээн байгуулалтыг бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.  

 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛСОН ШАЛТГААН    

  • Улаанбаатар хот авто замын маш их түгжрэлтэй бүсэд оршдог. Хэт төвлөрлийн улмаас автомашины тоо замын хүчин чадлаас хэтэрч хотын захиргааны зүгээс төрөл бүрийн хөдөлгөөний хязгаарлалтуудыг хийсээр байна. Гэсэн хэдий ч нэг машин өдөрт дунджаар 50 минутыг түгжрэлд зарцуулсаар байгаа юм. Үүнээс гадна хотын төвд хангалттай багтаамж бүхий авто зогсоолтой барилга, байгууламж нэн ховор байна. Тийм учраас бид Монгол улсад анх удаа 14 давхар автомашины зогсоол барьсан.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдолын түвшин дэлхийн стандартаас 6-7 дахин өндөр буюу гамшгийн түвшинд хүрээд байна. Харин бид хоёр голын дунд, цэвэр цэнгэг агаарт, хамгийн сайн байршилыг сонгосон.
  • Улаанбаатар хотын хүн ам сүүлийн үед хөдөлгөөний дутагдалд орсоноос улбаалан олон төрлийн өвчлөлд амархан өртөөд байна. Харин бид хүн бүрийг эрүүл чийрэг амьдарч, спортоор хичээллэх бололцоог хамгийн орчин үеийн дэвшилтэд шийдэл бүхий Sport Complex-оор дамжуулан бий болгож өгсөн. Мөн цогцолборын зүүн урд хэсэгт Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн.
  • Зочид буудлын хувьд Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн, авто зогсоолын хүрэлцээ сайтай, боломжийн үнэтэй, үйлчилгээний өндөр чанар бүхий бизнес ангилалын 3-4 одтой зочид буудал дутагдаж байгаа юм. Бид энэхүү хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах зочид буудал барьна.    
  • Оффисын хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн, хангалттай хэмжээний багтаамж бүхий авто зогсоолтой, олон талаасаа орох замын уулзварын сонголттой, хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг оффисын барилгын хэрэгцээ шаардлага маш их байгаа бөгөөд хотын төвийн оффисын нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байна. Тийм учраас бид энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангах оффисийн барилга барьна.

 

Encanto Town Төслийн тухай товч

Төслийн нэр: Encanto Town
Төслийн үе шат:

- 1-р үе шат – Apartment and Parking

- 2-р үе шат – Sport Complex

- 3-р үе шат – High-Rise Residence

- 4-р үе шат – Office and Officetel

Төслийн байршил: Монгол Улс, УБ хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо
Төслийг хэрэгжүүлэгч, захиалагч: Камдер ХХК
Барилгын зураг төслийн гүйцэтгэгч: Дошин ХХК
Барилгын ажлын гүйцэтгэгч: Зун Шин ХХК

 

 

МН | EN
Developed by SodonVision